Sunday, April 25, 2010

Өнөөгийн зиндаа

Би өнөөдөр бүх юмаараа чамаас илүү. Би чам шиг аав ээжтэйгээ хамт биш, тусдаа амьдардаг. Би ганцаараа 3 өрөө байранд амьдардаг. Аав ээжийнхээ дэмжлэгээр гайгүй сургуульд орж төгсөөд одоо өндөр цалинтай ажил хийдэг. Ажлын 5 хоногтой, орой яс 6 цагтаа тардаг болохоор зугаацахад хангалттай цаг бий. Би сүүлийн 4 жил, сургууль төгссөнөөсөө хойш автобусаар, бүр микрт ч сууж үзээгүй. Ийшээ, тийшээ явахад ямар автобусанд сууж яаж явдгийг ч мэдэхгүй. Автобусанд суухдаа хэдэн төгрөг ч төлдгийг мэдэхгүй. 300 төгрөг үү, 400 төгрөг үү... Мэдээж одоо 30 нас хүрэх гэж байгаа болохоор эхнэр авах байх. Нэг гайгүй бүсгүйтэй суугаад, хөөрхөн хүү, охин хоёртой болчихно. Тэгээд л миний амьдрал үргэлж сайхнаараа, үргэлж жаргалтай өрнөнө. Миний барьдаг гар утас, үздэг телевизор, гэр орны минь тавилга сэлт бүгд дунджаас дээгүүр өртөгтэй. Бүгдийг нь ээж авч тохижуулж өгсөн... Ямар нэгэн асуудал гарлаа гэхэд ээж аав ах дүүс гээд гэрийнхэн маань бүгд оролцоод шийдээд өгдөг. Бас миний найзууд хаана ч хэзээ ч дэмжлэг үзүүлэх чадал тэнхээтэй улс. Би аз жаргалтай хүн...

Үгүй ээ, энэ тал дээр бол би чамаас илүү. Би одоохондоо ээж аавтайгаа 4 жил амьдарсэн ч гэсэн удахгүй тусдаа гарах гэж байгаа. Байрны зээл хөөцөлдөж үзсэн, бурхан намайг ивээж миний зээл бараг бүтэж байгаа. Хайртай хүнтэйгээ хамт амьдарч, хөөрхөн хүүтэй болсон. Тэднийхээ төлөө орой 7, 8 хүртэл ядартлаа ажилладаг ч, өөдөөс инээгээд гүйгээд ирдэг хүүгээ хараад сэтгэл сэргээд ирдэг. Байрны асуудлаа шийдчихээд, дахиж нэг хоёр жил хоёулаа ажиллачихаад хоёр дахь хүүхдээ гаргахаар төлөвлөж байгаа. Дахиад нэг хөөрхөн охинтой болчихвол ч... Би 3 өрөө байргүй, амьдралын маань бүх асуудлыг шийдчихээд бэлэн зэлэн юмаар хангаж өгөх чадваргүй ч гэсэн амьдрах арга ухаан, тэмцэл, зорилготой байх, түүндээ хүрэхийг зааж сургаж байдаг аав ээж хоёртоо хайртай. Тэд маань жирийн дундаж ажилчин, сэхээтнүүд хэдий ч ямар ч буруугүй улс. Зөвхөн хорвоо дэлхийд төрүүлж, эрүүл саруул өсгөсөнд нь талархах, хайрлахгүй байхын аргагүй. Мэдээж сэтгэл зүрхээрээ намайг тэдэн шиг дэмжиж, хайрладаг өөр хүмүүс байхгүй. Бас жирийн амьдралтай намайг сонгож, итгэж, хайрласан, хайрлаж ч байгаа эхнэртээ би хязгааргүй хайртай. Тэр ухаантай, хүмүүжилтэй, даруу, энэ цаг үед "ховорхон" бүсгүй. Ганган дэгжин хэн ч түүнийг минь гүйцэхгүй. Миний найзууд ч гэсэн надтай адил амьдрал ажилтай, янз бүрийн проблемтой, түүнийгээ даван туулж буй жирийн л залуус.
Би нийтийн тээврээр ажилдаа явдаг. Гурван настай хүүгээ цэцэрлэг рүү нь автобус, микр дамжин байж хүргэж өгдөг. Өвлийн хүйтэн цагт өвдөхөөр нь цэцэрлэгт нь явуулалгүй, айл айлын хүн, хамаатан садан, эгч дүүсээ царайчлан байж харуулдаг. Гэхдээ энэ бүгд асуудал биш. Хэзээ нэгэн цагт би байртай ч болно, машинтай ч болно, гэр бүлтэйгээ ч байх болно. Бас заавал хөөрхөн охинтой болно...

4 comments:

  1. тэр доороосоо 2,3,4 дахь болон пянзан цаг их гоё байгаа биз

    ReplyDelete
  2. андуураад оруулчихав уу, орчихвуу

    ReplyDelete
  3. Ene huurhun yum. Hun er ni baigaa yumandaa talarhaj tsaashaa usuj devjih l setgeltei baij, chamd haramgui setgeleer tusalj baigaa buh talaaraa eej aaviigaa hairlaj l amidrah heregtei. Er ni chi hun bolj tursunduu bayarladag bol amidrald hairtai, alivaad positiev handaj chi uuruu uurchlult hiih chadvartai gedgee meddeg bol chi aztai bas jargatai hun.

    ReplyDelete
  4. yuuun huurhun yum bichdiimbee???????? bi yaagaad urd ni ene blogruu orjiigaaguin bolooo??? wow

    ReplyDelete