Friday, June 4, 2010

Би юунд дуртай бас дургүй вэ...

Нэг сайхан тэмдэглэлийн дэвтэрт дуртай юм байна... Хэдэн жилийн өмнөөс, оюутан байхаасаа л нүдээ өгөхөөс буцдаггүй байжээ... Дараа нь ажлын шаардлагаар бэлэг, дурсгалын зөндөө дэвтэртэй болсон, дууссан байсан ч хадгалаад байдаг байсан хүн, нэг л өдөр бүгдийг нь хаячихсан, новшинд дургүй зангаасаа болчижээ бас...

Гал тогооны өрөө, тавилга, сэлт гэхээсээ илүү сайхан ажлын ширээ, бүр давраад өрөөтэй нь болохынсон гэж мөрөөддөг. Гэртээ ч, ажил дээрээ сайхан ажлын ширээтэй байх дуртай... Хоёр хүүхдээсээ болоод гэрийн ажлын ширээ маань жаахан тиймхэн, угаасаа гэрт одоохондоо ажил хийх зав гардаггүй болохоор хамаг номоо шуудайлаад хураачихсан, ажлын ширээгээ дараа гоё тохижуулна гэж боддог оо /хүүхдээ томорч, юм сүйтгэхээ болихоор нь/

Ном сонинд ёстой үйлийн үргүй дуртай байсан. Хэсэг уншихаа больсон байснаа одоо дахиад сэдэрсэн. Ном манатай л он жилүүд өнгөрч байжээ... Ойр ойрхон насны зөрөөтэй хоёр, бас ажилтайгаа зууралдаад ном гэдэг юмыг мартсан байсан хүн би ч өөрийгөө мартаж байж... Одоо би өөртөө эргэн ирж байх шиг байна... Эмэгтэй хүний амьдрал тэдэн нас, эдэн наснаас биш, гаргах хүүхдээ гаргачихаад, жаахан томруулчихсан үеэс л эхэлдийм байна ш дээ...

Гоё цүнхэнд дуртай байсан даа уг нь. Одоо бас хэвээр байнаа, Гоё гэдэг нь хачин чамин ганган дэгжин гацуур шиг биш, цаанаа час хийсэн чанар өнгө үзэмжтэй, цэгцтэй. Хамгийн гол нь халаас карма олон байх хэрэгтэй...

Мэдээж гоё хувцсанд дуртай. Хувцсанд дургүй эмэгтэй хүн байхгүй ээ. Гэхдээ эмэгтэйлэг байдлыг илтгэсэн хувцас гоё. Өндөр өсгийтөөс хэзээ ч уйдахгүй. Газартай наалдсан гутал ганц ч байхгүй. Пүүз хүртэл байхгүй ээ, гэхдээ энэ зун салхинд гарлаа гэхэд би юу өмсөх юм бол оо, асуудал үүсч байна шүү бас...

Сүүтэй цайнд дуртай... Бүх идэх юмнаас сүүтэй цайнд л дуртай даа, үнэнч хэвээр. кофе, байхуу үүнийг хэзээ ч гүйцэхгүй, ажлын шаардлагаар л хэрэглэх шив дээ... Жимсэнд дуртай ч жимс авч идэхээсээ айгаад байна, янз янзын л юм ярихын байна ш дээ, энэ гадуур чинь...

За тэгээд дургүй юм гэвэл, зурагт үзэх, кино үзэх нээх дуртай биш, хөгжим сонсох ч гэсэн... уг нь дуртай байсан ч дургүйвтэр болоод удаж байна... гэр заваан байхад дургүй, бор өнгөнд ясны дургүй, пүүзэнд дургүй, өөрийнхөө нэг юманд дургүй, чихэр, шоколаданд бүр ч дургүй, жимстэй зайрмагт бол гайгүй шүү... Аальгүй, харьцааны соёлгүй жаахан охидод дургүй, онгироо пээдгэр залууст дургүй, бүдүүлэг тэнэг, арчаагүй аав ээжүүдэд дургүй, дээрэнгүй харьцдаг үглээ хөгшдөд дургүй, аймар тэнэг сүлжиж давхидаг онгироо жолооч нарт дургүй, тэнэг харьцаатай цагдаа нарт дургүй, хүнд сурталтай, ажлаа мэддэггүй төрийнхөнд дургүй /шуурхай сайхан үйлчилгээтэй бизнесийнхэнд дуртай шүү харин/ бөөн бэлэн ам гаргадаг хүмүүст дургүй ээ...

Ц.Хулангийн Би дургүй гэдэг шүлэг санаанд орчихлоо. Энэ шүлэгт бол харин дуртай шүү... хэхэ

2 comments:

  1. hehe, zarim neg durgui yum, durtai yum chin tustei yum bnaoo,

    ReplyDelete
  2. Блог чинь хөөрхөн юмаа.
    Нээрээ ч жимс авч идэхээсээ айгаад байгаа шүү.

    ReplyDelete