Thursday, May 13, 2010

Миний ажлын ноу-хау

Оюунгэрэлийн энэ номыг уншлаа, их таалагдлаа.

-Залуу хүмүүс эхлээд өндөр цалин гэж шуналгүй, юм сурч туршлагатай болж байна гэж бодож ажилдаа сэтгэлээсээ хандах хэрэгтэй юм байна

-Юу ч байсан, тоо ч байсан, хүснэгт ч байсан уншиж, ойлгож, дүгнэлт гаргаж сурах маш чухал гэнэ. Нэгтгэн дүгнэх, анализ хийх, сэтгэлгээ хөгжих, шийдвэр гаргах чадварт суралцах ажээ.

-Аль нэг гадаад хэлийг маш сайн сурах хэрэгтэй.

-Өөрийгөө үргэлж хөгжүүлэх эрмэлзэлтэй байх хэрэгтэй

гэх мэтчилэн олон олон зүйлийг ойлгож авлаа. Залуучуудад тун хэрэгтэй ном байна лээ. Та нар заавал уншаарай гээд дүү нартаа аваачаад өгсөн чинь ээж түрүүлээд шүүрээд авдымдаа, хэхэ...

3 comments:

  1. Энд нүүгээд ирсэн юм биз дээ. За амжилт хүсье.
    Энэ номыг нээрээ авч унших бодолтой байгаа.

    ReplyDelete
  2. сайн уу? энэ ном их сайн бичигдсэн байна лээ.Ер нь Оюунгэрэл их боловсролтой эмэгтэй.Юу хэлэх гээд байгаагаа номоороо дамжуулах хүргэж чаддаг.Анх Америкд суралцсан тэмдэглэлийг нь уншаад энэ хүний талаарх ойлголт сайн талруугаа чиглэсэн юм.За тэгээд амжилт хүсье! Уншсан, мэдсэн болгоноо бусадтай хуваалцах нь маш их буян юм.

    ReplyDelete
  3. м2, баярлалаа, энэ номыг уншихад илүүдэхгүй ээ...

    сайн, сайнуу сувдаа, оюунгэрэлийг анхнаас нь бага зэрэг мэддэг байсан. харин сая бүр хүндлэх сэтгэл өөрийн эрхгүй төрсөн. оюутан байхдаа тэрний нэг ярилцлагыг Хонгорзул гэдэг сониноос уншиж анх мэдэж байлаа...

    ReplyDelete