Tuesday, May 11, 2010

Манай үеийн залууст итгэхэд бэрх үү

96, 97 оны үед юм уу даа, манай ахынх хөдөө сумаас хотын айл болох гээд нүүж ирэв. Эхэндээ тэднийхээр хөл тасрахгүй, нутаг нугаас нь байнга айлчин гийчин ирнэ, сүүлдээ нутгийн ганц нэг айлууд дагаж нүүж ирээд тэр хавьд төвхнөөд авлаа. Тэдний дунд хоёр хүүхэдтэй, залуу гэр бүл байв. Том хүү нь “балай” өвчтэй, биеийн хөгжил тааруу, нас нь ойролцоогоор 8, 9 настай байсан болов уу. Харин дүү нь 2-3 орчим настай байсан байх. Хүмүүсийн яриагаар гэр бүлийн хоёр тийм ч холын биш хамаатнууд бөгөөд, цусан төрлийн хоёр хоорондоо сууснаар эхэндээ хүүхдүүд нь тогтохгүй байж, ганц тогтсон “том хүү” нь тийм “балай” өвчтэй болжээ. Харин дүү нь эрүүл юм шиг байсан. Нэг удаа “том хүү” жорлонгийнхоо цаасыг шатаах гэж байгаад жорлонгоо шатааснаас болж тэр хавьдаа “жорлонгоо шатаадаг хүүхэд” гэсэн нэр зүүх болсон. Ах эгч хоёрын хэлснээр тэд яалт ч байхгүй ойрын хамаатан бөгөөд, тэдний суманд ингэж хамаатантайгаа суусан хосууд хэд хэд бий болжээ. Зарим залуус нь сургууль соёлын мөр хөөж, хот суурин руу чадалтайнууд нь нүүснээр сумын хүн ам бүр багасч, үлдсэн нэг нь ийнхүү садантайгаа суух үзэгдэл гарч эхэлжээ.

Тэр “том хүү”-г бодоод үзэхээр 80-аад оны сүүлээр төрсөн хүүхэд болж таарна. 70-80-аад онд бий болсон төрөлтийн “bomb”90-ээд он хүртэл үргэлжилсэн ба “bomb”-ийн үеэр төрсөн залуус одоо 30 давсан, 30 шүргэсэн ид насан дээрээ яваа. Тэд яахав амьдрал ахуй нь ихэнх нь тэгширсэн байхад 80-аад оны сүүлээр төрсөн залуусын амьдрал тэгшрэх нь байтугай ид бужигналдаж, хорьж болдоггүй 20-оод насан дээрээ явна. Манай “том хүү” яг энэ үеийнх ажээ...

Заримдаа бидний хэдэн залуус хөдөө нутагт байх дүү нартаа, наад сумынхаа хүнтэй сууваа, аягүй бол цус чинь ойртоод, элий балай хүүхэдтэй болно шүү гэж цаашлуулан шоглодог байлаа.

Одоо манай улс 21 аймаг, 300 гаруй сум, 1500 орчим багтай. Аль социализмын үеэс энэхүү засаг захиргааны нэгжид шинэчлэгдэн хуваагдсанаар хээр талаар, хэрэн нүүдэллэж амьдарч байсан малчид сум, баг, нэгдэлд харъяалагдан суурин газрын соёл ахуйтай бага сагаар танилцсан нь сайшаалтай байлаа. Гэхдээ үр дагавар нь хэтэрхий жижиг суурин болгож, хүн амыг цөөн цөөнөөр төвлөрүүлэх нь буруу байсан гэж шүүмжлэх хүн олон байдаг.

Нэг сум нь дунджаар 4.200 км.кв нутагтай, ойролцоогоор 5000 хүн амтай байдаг гэжhttp://mn.wikipedia.org/wiki/ сайтад тэмдэглэжээ. Сум бүр баг, нэгдлүүдэд хуваагдаад, хэрэндээ жалга довоор талцах явдал гарсаар байж. Харин одоо бол ихэнх баг, нэгдлүүд татан буугдаж, нэгдлийн клуб, нэгдлийн эмнэлэг, багийн сургууль гэх мэт зүйлүүд хэдэн балгас болон хувирч, осолдохгүй нэг сумтайгаа үлдээд байна. 1960-аад оноос эхэлсэн баг, нэгдлийн хөгжил, хүн ам “эцсийн цэг”-тээ хүрсэн ч нүүж сууж арай амжаагүй 80-аад оны сүүл, 90-ээд оны эхэн үед мэдээж олон л хүүхэд шинээр мэндэлсэн ба манай “том хүү” тэр үед хорвоо дэлхийд хүн болж ирсэн.

Цус холдох тусам, ухаан мэдлэгтэй, эрүүл саруул, “чанар, чансаа”-тай хүн төрдөг бол ойртох тусмаа оюун ухааны хомсдолтой, биеийн хөгжил муутай хүүхэд төрдгийг бид мэдэхийн дээдээр мэднэ. Хэрвээ бие, оюуны хөгжил дутуу дулимаг иргэн олноороо төрвөл, үндэстэн ч мөхөх аюулд хүрэх нь тодорхой учраас ямар нэгэн зөв бодлого заавал хэрэгтэй. Иймдээ л бид “охид ариун бол төр ариун”, эсвэл “цус ариун бол төр ариун” гэж ярьдаг ажээ. Хэдийгээр эрт үед охидоо харийн оронд хатан болгох замаар тухайн улс орны соёл ахуйд нэвтрэн эзлэдэгтэй холбоотой үг ч бас л бодохгүй байж болмооргүй үг шүү.

80-аад оны залуус одоо 30 шүргэж яваа, харин 90-ээд оны залуус 20 хүрч, гарч яваа. Одоо гэмт хэрэгт холбогдоод байгаа залуус яг л энэ насных, энэ үед төрсөн хүмүүс. Ялангуяа хүний санаанд ормооргүй гэмт хэрэг үйлдэж байгаа, бяцхан охидоор тоглож байгаа хүмүүсийг эрүүл гэхэд хүн итгэхгүй. Магадгүй миний бодлоор сэтгэцдээ юмтай хүн л үүнийг үйлдэх байх, эсвэл архины халуунаар тийм хэрэг үйлдэх байх. Сүүлийн үед сэтгэцийн өвчтөний тоо асар их нэмэгдэж, тэр дундаа залуус сэтгэцийн өвчин тусах нь их болсныг Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс байнга мэдээлж байдаг.

Харин сэтгэцийн өвчин нь нийгмийн хямрал, стрессээс болдог талтай тул нийгэм маань энэ үеийн идэр залуусыг хямрааж байна гэсэн үг. Хаврын улиралд хүчингийн хэрэг ихэсдэг нь эмэгтэйчүүд нимгэн хувцаслаж эхэлдгээс болдог гэж олон хүн боддог ч нөгөө талаас нь үзэхэд сэтгэцийн өвчин гол төлөв хавар сэдэрдэг ажээ.

10 настай, 4 настай хөөрхөн охид хүний тоглоом болжээ. Хэргийн эзэн нь хөгшин настай хүн биш, “нэг залуу” байсан нь тодорхой болсон. Манай үеийн залууст итгэхэд бэрх болжээ. Сайн сайхан мундаг яваа залуус олон бий ч түүнээс дутахгүй тооны "мангаа"-ууд бий. Хэнийг ч хараад "мундаг ах" эсвэл "хадны мангаа" хоёрын алин болохыг мэдэж чадахгүй.

Охидын 10 нас бол цэцэг шиг нас, харин 4 нас бол бурхан минь ид өхөөрдөм нас шүү дээ. 4 настай хүү минь эрхлээд л, этгээд хачин юм яриад л, түүнээс гарч буй дуу хоолой нь хүртэл ёстой хөөрхөн байдаг. Гэтэл охид түүнээс ч илүү энхрийхэн амьтан билээ. Найзын маань 4 хүрэх гэж байгаа охин намайг очиход хүүхэлдэйгээ тэвэрчихсэн, хувцаслаж өгөхийг гуйсан. Хувцаснуудыг нь аваад ир гэсэн чинь за гэж бондогонож гүйгээд, дор нь өөрийнхөө хувцснаас аваад ирж билээ. Миний охин 1 настай, тэр гайхалтай сонин, хөөрхөн ертөнц. Удахгүй тэр 4 настай болно. Тэр цагтаа миний будгаар тоглоно, гэрээ цэвэрлэнэ, ээжийнхээ тавчикыг дөхүүлж бас хоолны төмс угааж өгнө. Энэ цаг үед ийм хөөрхөн охидоо яаж хайрлаж хамгаалах вэ, ээжүүд ээ. Далайн хясаа сувдаа нуудаг шиг л охин үрээ хайрлахаас өөр арга алга даа бид...

2 comments:

  1. zailaa yugaa bicheed bgaa pizdaa ve aav ni ch gesen uree hamgaaldag yum cham shig bie unelegch huuhdee gargadagui l bh.yyu

    ReplyDelete
  2. тун өнгөцөөр хүлээж авчээ, хэхэ. намайг биеэ үнэлэгч гэж хаанаас дуулсым бэ хө.

    ReplyDelete