Wednesday, September 8, 2010

Шийдэл

нэгт, бүх асуудлаа цэгцлэх шатанд орууллаа. Энэ хүртэл би аймар их зовов. тархиараа үхтэл нь наадав. Гэхдээ би ч наадсийн биш л дээ, энэ хавийн хүмүүс...

хоёрт, бараг цэгцэрчлээ гэж бодсон чинь сэтгэл амарч уужраад явчихав. Одоо хэдхэн хоног л...

гуравт, тэр нэг хэдэн хүмүүст бас баярлажийн. Гэхдээ бас чадах болов уу гэж эмээжийн...

гэх мэтчилэн, амьдралд шийдэх асуудлууд ямар ч их байдгийн. Урьд нь яагаад ингэж санаа амар, юунд ч зовдоггүй байсын бэ... Би яачихсын, амьдрал яачихсын. Тэмцэхгүй бол, бодохгүй бол, ямар нэгэн шийд гаргахгүй бол, зориглохгүй бол, тэсэхгүй бол болохгүй, яахаа больсон амьдрал вэ энэ...

Sunday, August 8, 2010

Би яах ёстой вэ

Би яах ёстойгоо мэдэхгүй байна. Гаднаас харахад яах вэ, би тийм нэг амар амгалан амьтан. Гэхдээ дотроо бол шатаж байна. Хүнтэй ажиллах ийм хэцүү байдгийг мэдсэнгүй, дээр нь бас энэ ажил тийм ч их ирээдүйтэй үгүйг ч сайн мэдэхгүй байна. Ирээдүйтэй эсэх нь надаас шалтгаалнаа. Гэхдээ тэр ажил минийх биш, сайн сайхан ирээдүй нь ч гэж миний хувьд яг юу юм бүү мэд. Гэхдээ би хэзээ хүртэл түүнийг хүлээх вэ. Яагаад өдийд тэр сайхан ирээдүйдээ хүрчихсэн байж болохгүй гэж... Зарим нэг амиа бодсон хүмүүсийг бодохоос дургүй хүрч байна... Яагаад заавал би хүн болгоныг хөл дээр босох гэж тэнцэж ядаж байхад нь тусалж, амь амьдрал, хөлс хүчээ зориулах ёстой юм бэ...

Tuesday, June 8, 2010

Энэ дэвтэр, тэр зүйл...

Энэ дэвтэр, тэр зүйл
Эд юмс, байгаль дэлхий
Энэ бие, тэр орон зай
Эрс тэс, нөхцөл байдал
Эргэлт буцалтгүй цаг үе
Эрээвэр, хураавар үзэгдэл бүхэн
Ээж аав, эмээ өвөө
Эгэл зан, ширүүн төрх ч
Эд бүгд ижил хуурамч
Ийм л байсан, маргааш
Этгээд нэгнээр дахиад л солигдоно...

Monday, June 7, 2010

Apple Presents iPhone 4

Яг одоо дэлхийн томоохон бүхий л сайтуудын технологийн мэдээг энэ сэдэв эзэлж байна. Apple-ийн захирал Стивийн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа видео мэдээ, фото мэдээ, болон өгүүллэгүүд энд тэндгүй тавигджээ. Сайтууд үүнд хэрхэн хандаж, ямар байр суурьтайгаар тавьж вэ. Үнэндээ тэд нэг мэдээллийг хэдэн янзын өнцгөөс харж байна вэ гэдгийг зөвхөн гарчгаар илэрхийлвэл...

Apple Presents iPhone 4

All-New Design with FaceTime Video Calling, Retina Display, 5 Megapixel Camera & HD Video Recording

Thinnest Smartphone Ever

/Албан ёсны сайтад тавигдсан хэвлэлийн мэдээ ингэж эхэлжээ.
http://www.apple.com/pr/library/2010/06/07iphone.html/

First look and feel of the iPhone 4

In a hand-to-hand comparison with the new iPhone 4 and the iPhone 3Gs, one will instantly notice how much thinner Apple made the new product. The iPhone 4 is 24 percent thinner than the 3Gs and you can tell, as I got a chance to handle the new model shortly after Jobs finished his speech introducing the highly anticipated product...

/http://www.appolicious.com/articles/

Apple's New iPhone 4: Thinner, Significantly Better Battery Life, and HD Video Capability

The new iPhone, announced today at Apple's Worldwide Developers Conference, also will have improved connectivity and better screen resolution, among other new features...

/http://www.pcworld.com/

Hands On with the Apple iPhone 4

The Apple iPhone 4 is sharp. Literally. It's not just sharp-looking: Apple's new iPhone is actually physically sharp, with hard edges that you're just not used to finding on an Apple product. But FaceTime wasn't especially impressive.

http://www.pcmag.com/

Apple Unveils iPhone 4, Video Calling As Smart Phone Competition Heats Up

Investor's Business Daily – Mon Jun 7, 7:13 pm ET
In what Apple (NMS:AAPL) CEO Steve Jobs described as a Jetsons-inspired dream, the company aims to make mobile video calling the next killer app for its iPhone smart phones...

http://news.yahoo.com/technology/

Apple unveils iPhone 4, touts 'FaceTime' video chat

Apple today unveiled the iPhone 4, touting it as the "biggest leap" since the company's original model of 2007 and saying it would go on sale in the U.S. and four other countries on June 24.

http://www.computerworld.com

Би өөртөө эргэн ирж байна уу

Би өөртөө эргэн ирж байна уу даа, ингэхэд. Өмнөх бичлэгийг бичиж байхад яг л ийм сэтгэгдэл төрөөд нэг өгүүлбэрээр бичсэн дэг. Өмнө нь би хэн байв аа, хаана байв аа...
Би зүрх сэтгэлээрээ, би-гээрээ өөртөө эргэн ирж байх шиг байна... Би дуртай юмаа улам бүр хийж байна, хийх боломж ч улам ихээр олдож байх шиг санагдахын. Ганц хоёр жилийн дотор би бүх юмаа мартсан байсым гэж үү...
Үгүй ээ зүгээр л би ингэж амьдраагүй удсан байна. Би тааваараа гадуур зугаалж чаддаггүй байсан. Би тааваараа амарч унтаж чаддаггүй байсан байна. Би тааваараа бүх ном дэвтрээ дэлгээд сууж чаддаггүй байсан байна. Тэр ч байтугай би дуртай юмаа тааваараа идэж чаддаггүй байсан байна шүү дээ... Чихэр ихээр идэж чадахгүй, ном унших зав байхгүй, уншвал өөрөө ядарна, тэртэй тэргүй ах гуай уншуулахгүй, жаахан унтах гэхэд охин гуай уйлаад сэрээнэ гэх мэтчилэн...

ааяа ааяа яа би энэ зун өөртөө эргэн ирлээ... Хэрвээ өөрөөсөө түр холдсон үедээ амьдарч байгаа бүсгүйчүүд байвал, жаахан тэсэхэд бүх юм OK болноо, харин эхнэрүүд нь ийм үедээ яваа бол нөхрүүд минь эхнэрүүдээ хайрлаарай... ойлгоорой... өөрийнхөөрөө байж чадахгүй байгаадаа бухимдана шүү тэд, тэр үед нь бас тэвчээрэй... Эцсийн эцэст бурхны бэлэг, хөөрхөн үр минь бид бүхний хайр даа...

Friday, June 4, 2010

Би юунд дуртай бас дургүй вэ...

Нэг сайхан тэмдэглэлийн дэвтэрт дуртай юм байна... Хэдэн жилийн өмнөөс, оюутан байхаасаа л нүдээ өгөхөөс буцдаггүй байжээ... Дараа нь ажлын шаардлагаар бэлэг, дурсгалын зөндөө дэвтэртэй болсон, дууссан байсан ч хадгалаад байдаг байсан хүн, нэг л өдөр бүгдийг нь хаячихсан, новшинд дургүй зангаасаа болчижээ бас...

Гал тогооны өрөө, тавилга, сэлт гэхээсээ илүү сайхан ажлын ширээ, бүр давраад өрөөтэй нь болохынсон гэж мөрөөддөг. Гэртээ ч, ажил дээрээ сайхан ажлын ширээтэй байх дуртай... Хоёр хүүхдээсээ болоод гэрийн ажлын ширээ маань жаахан тиймхэн, угаасаа гэрт одоохондоо ажил хийх зав гардаггүй болохоор хамаг номоо шуудайлаад хураачихсан, ажлын ширээгээ дараа гоё тохижуулна гэж боддог оо /хүүхдээ томорч, юм сүйтгэхээ болихоор нь/

Ном сонинд ёстой үйлийн үргүй дуртай байсан. Хэсэг уншихаа больсон байснаа одоо дахиад сэдэрсэн. Ном манатай л он жилүүд өнгөрч байжээ... Ойр ойрхон насны зөрөөтэй хоёр, бас ажилтайгаа зууралдаад ном гэдэг юмыг мартсан байсан хүн би ч өөрийгөө мартаж байж... Одоо би өөртөө эргэн ирж байх шиг байна... Эмэгтэй хүний амьдрал тэдэн нас, эдэн наснаас биш, гаргах хүүхдээ гаргачихаад, жаахан томруулчихсан үеэс л эхэлдийм байна ш дээ...

Гоё цүнхэнд дуртай байсан даа уг нь. Одоо бас хэвээр байнаа, Гоё гэдэг нь хачин чамин ганган дэгжин гацуур шиг биш, цаанаа час хийсэн чанар өнгө үзэмжтэй, цэгцтэй. Хамгийн гол нь халаас карма олон байх хэрэгтэй...

Мэдээж гоё хувцсанд дуртай. Хувцсанд дургүй эмэгтэй хүн байхгүй ээ. Гэхдээ эмэгтэйлэг байдлыг илтгэсэн хувцас гоё. Өндөр өсгийтөөс хэзээ ч уйдахгүй. Газартай наалдсан гутал ганц ч байхгүй. Пүүз хүртэл байхгүй ээ, гэхдээ энэ зун салхинд гарлаа гэхэд би юу өмсөх юм бол оо, асуудал үүсч байна шүү бас...

Сүүтэй цайнд дуртай... Бүх идэх юмнаас сүүтэй цайнд л дуртай даа, үнэнч хэвээр. кофе, байхуу үүнийг хэзээ ч гүйцэхгүй, ажлын шаардлагаар л хэрэглэх шив дээ... Жимсэнд дуртай ч жимс авч идэхээсээ айгаад байна, янз янзын л юм ярихын байна ш дээ, энэ гадуур чинь...

За тэгээд дургүй юм гэвэл, зурагт үзэх, кино үзэх нээх дуртай биш, хөгжим сонсох ч гэсэн... уг нь дуртай байсан ч дургүйвтэр болоод удаж байна... гэр заваан байхад дургүй, бор өнгөнд ясны дургүй, пүүзэнд дургүй, өөрийнхөө нэг юманд дургүй, чихэр, шоколаданд бүр ч дургүй, жимстэй зайрмагт бол гайгүй шүү... Аальгүй, харьцааны соёлгүй жаахан охидод дургүй, онгироо пээдгэр залууст дургүй, бүдүүлэг тэнэг, арчаагүй аав ээжүүдэд дургүй, дээрэнгүй харьцдаг үглээ хөгшдөд дургүй, аймар тэнэг сүлжиж давхидаг онгироо жолооч нарт дургүй, тэнэг харьцаатай цагдаа нарт дургүй, хүнд сурталтай, ажлаа мэддэггүй төрийнхөнд дургүй /шуурхай сайхан үйлчилгээтэй бизнесийнхэнд дуртай шүү харин/ бөөн бэлэн ам гаргадаг хүмүүст дургүй ээ...

Ц.Хулангийн Би дургүй гэдэг шүлэг санаанд орчихлоо. Энэ шүлэгт бол харин дуртай шүү... хэхэ

Thursday, May 13, 2010

Миний ажлын ноу-хау

Оюунгэрэлийн энэ номыг уншлаа, их таалагдлаа.

-Залуу хүмүүс эхлээд өндөр цалин гэж шуналгүй, юм сурч туршлагатай болж байна гэж бодож ажилдаа сэтгэлээсээ хандах хэрэгтэй юм байна

-Юу ч байсан, тоо ч байсан, хүснэгт ч байсан уншиж, ойлгож, дүгнэлт гаргаж сурах маш чухал гэнэ. Нэгтгэн дүгнэх, анализ хийх, сэтгэлгээ хөгжих, шийдвэр гаргах чадварт суралцах ажээ.

-Аль нэг гадаад хэлийг маш сайн сурах хэрэгтэй.

-Өөрийгөө үргэлж хөгжүүлэх эрмэлзэлтэй байх хэрэгтэй

гэх мэтчилэн олон олон зүйлийг ойлгож авлаа. Залуучуудад тун хэрэгтэй ном байна лээ. Та нар заавал уншаарай гээд дүү нартаа аваачаад өгсөн чинь ээж түрүүлээд шүүрээд авдымдаа, хэхэ...